Цэс

ОРОС ХЭЛНИЙ ЛИНГАФОНЫ КАБИНЕТ

2017-10-03 - Танилцуулга
ОРОС ХЭЛНИЙ ЛИНГАФОНЫ КАБИНЕТ

Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг дарга буюу Чойбалсан хотын захирагчийн санаачилгаар Хэрлэн сумын 8 дугаар сургуулийг түшиглэн ОРОС ХЭЛНИЙ ЛИНГАФОНЫ КАБИНЕТ- ийг 2016-2017 оны хичээлийн жилийн 4 дүгээр улиралд байгуулсан.

Уг кабинетийг  Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн 18941,9 мянган төгрөгийн  санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийсэн  бөгөөд  “Дорнын болор талст” ХХК хийж гүйцэтгэсэн.

2016-2017 оны хичээлийн жилээс  эхлэн орос хэлний  лингафоны кабинетийг түшиглэн Хүүхэд нэг бүрт  орос хэл сурах хүсэл эрмэлзлийг төрүүлж, авьяасыг хөгжүүлэн оросоор ярих, сонсох чадварыг дээшлүүлэх зорилго тавин  гадаад хэлний боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Гадаад хэл сурах цахим орчинд 6-9 дүгээр ангийн 485 сурагч группийн системээр долоо хоногт 26 цаг, 10,12 дугаар ангийн орос хэлний сонгох бүлгийн 32 сурагч 8 цагаар хичээллэн орос хэлээр ярих, бичих, унших, сонсох чадваруудаа хөгжүүлэн суралцаж байна.

Аймгийн орос хэлний багш нарын нэгдлийн ажлыг төвлөрүүлэн явуулахаас гадна Зүүн бүсийн болон, аймгийн орос хэлний олимпиадыг тогтмол зохион байгуулдаг.

Орос хэлний багш Ж.Дэлгэрзаяа тус кабинетийг хариуцан ажилладаг бөгөөд 8,9 дүгээр ангийн сурагчдын  орос хэлний сонсох болон ярих чадварын түвшинг нэмэгдүүлэх, орос хэлээр ярих сонирхлыг төрүүлэхүйц аргыг сонгох, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй технологио түгээн дэлгэрүүлэх зорилгоор ХҮҮХЭЛДЭЙН КИНО АШИГЛАН СУРАГЧДЫН ОРОСООР ЯРИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ арга зүйг туршин хэрэгжүүлсэн нь эцэг эх, багш сурагчид, иргэдийн талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болсон.

2015-2016 оны хичээлийн жилд орос ардын үлгэр “Колобок”

2016-2017 оны хичээлийн жилд орос ардын үлгэр “Теремок” үлгэрийн амьтдын  дууг сурагчид чадварлагаар  авиа оруулан жүжигчлэн тоглосон нь орос хэлний кабинетийн үйл ажиллагаа эрчимтэй, өгөөжтэй, хүүхэд бүрт хүртээмжтэй ашиглагдаж байгаа нэг хэлбэр юм. Цаашид кабинетаа түшиглэн орос хэлний сонгох бүлгийн  сурагчдыг Орос хэлний түвшин тогтоох ТРКИ анхан шатыг хангаж суурь түвшин рүү шилжүүлэн суралцах төлөвлөлт боловсруулан ажиллаж байна.

ОРОС ХЭЛНИЙ ЛИНГАФОНЫ КАБИНЕТИЙН ЭД МАТЕРИАЛ

Материал, үнэт зүйлийн нэр, зэрэг, дугаар Код Хэмжих нэгж Нэг бүрийн үнэ Хүлээн авсан
тоо дүн
1 Багш удирдлагын компьютер 00003099 ш  1,399,000,00 1 1,399,000,00
2 Проектор, дэлгэц-Орос хэл 00003100 ш 2,100,000,00 1 2,100,000,00
3 Сурагчийн дэлгэц- Орос хэл 00003101 ш 286,400,00 16 4,582,400,00
4 Сурагчийн төхөөрөмж-Орос хэл 00003102 ш 320,000,00 16 5,120,000,00
5 Удирдлагын пульт-Орос хэл 00003103 ш 2,780,000,00 1 2,780,000,00
6 Кабель далдлагч-Орос хэл 00003104 ш 856,000,00 1 856,000,00
7 Сурагчийн төхөөрөмжийн адаптор-Орос хэл 00003105 ш 25,700,00 16 411,200,00
8 Гар мауз-Орос хэл 00003106 ш 32,100,00 16 513,600,00
9 Свич-24 порт-Орос хэл 00003109 ш 189,720,00 1 189,720,00
10 Сурагчийн чихэвч-Орос хэл 00003107 ш 32,500,00 16 520,000,00
11 Багшийн чихэвч -Орос хэл 00003108 ш 50,000,00 1 50,000,00
12 Дэлгэц салаалагч-Орос хэл 00003110 ш 120,000,00 1 120,000,00
Нийт дүн 87 18,641,920,00

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн