Цэс

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-12-10 - Эцэг эхийн булан
ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-2019 оны хичээлийн жилийн хугацаанд сургуулийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах эцэг эхийн нэгдсэн хурал, “Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд тус сургуулийн 1-12-р ангийн нийт 49 бүлгийн 89 эцэг эхийн зөвлөлийн дарга, гишүүд хамрагдлаа. Зөвлөгөөнд оролцохоор ирсэн эцэг эхчүүдэд боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын хуулийн шторк мэдээллүүд, цахим орчинд дахь хүүхэд хамгаалал зэрэг видео мэдээллүүдийг хүргэлээ. Мөн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу:
• Эцэг эхчүүдийг угтаж авах \Хүүхдийн оролцооны байгууллагын сурагчид\
• Сургуулийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны мэдээлэл, ололт амжилт, анхаарах асуудлууд
• 2018-2019 оны хичээлийн жилд эцэг эхчүүдтэй хамтран ажиллах үйл ажиллагааны төлөлвлөгөөний төсөл
• Аймгийн эцэг эхийн зөвлөгөөнөөс гарсан “Хамтын хүч-Хөгжлийн гарц” уриалга, зөвлөмжийг танилцуулах
• Сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хүүхэд хөгжил төв, кабинетуудтай танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Үр дүн: Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал болох, хүүхдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх талаарх яриа хэлэлцүүлгийг өрнүүлж, энэ хичээлийн жилд хамтран ажиллах эцэг эхийн зөвлөлөө сонгон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсрууллаа.
Цаашид:
• Эцэг эхийн оролцоо хандлагыг нэмэгдүүлэх
• Хүүхдэдээ тавих хараа хяналтыг нэмэгдүүлэх яриа таниулга, сургалт үйл ажиллагааг зохион байгуулах

Хариулт үлдээх