Цэс

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН “ЭЦЭГ ЭХ ЗОХИЦУУЛАГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

2018-12-10 - Эцэг эхийн булан
ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН “ЭЦЭГ ЭХ ЗОХИЦУУЛАГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

Эцэг эх зохицуулагч нэгдсэн арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хуваарь гаргаж 2018.09.10 ны өдрөөс эхлэн тус арга хэмжээнд хамруулаад байна. Үүнд:
Хэрэгжилт:
6- 8 дугаар ангийн 45 эцэг хамрагдаад байна. Уг хугацаанд гарсан ямар нэг зөрчил байхгүй бөгөөд зарим сурагчид гарцаар гарахгүй байна,зарим жолооч нар гарцан дээр зогсохгүй шууд явж байгааг эргүүлд гарсан эцэг эхчүүд тэмдэглэсэн байна.
Эцэг эхчүүд сургууль дээр ажиллан доорх үүргийг гүйцэтгэж байна. Үүнд:
1. Замын хөдөлгөөнд хяналт тавих
2. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах
3. Санал хүсэлт, эргүүлд гарсан хугацааны үйл явцаа бичиж тэмдэглэх

Үр дүнд:
• Сурагчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зам хөндлөн гарч байна.
• Эцэг эх сургуулийн хамтын ажиллагаа сайжирч байна.
• Сургуулийн бүсэд аюул осол, гэмт хэрэг зөрчил гараагүй байна.
Цаашид анхаарах зүйл:
• Зорилтот сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулах
• Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан оролцохыг замын цагдаагийн газартай хамтран санамж бичиг өгч сануулах
• Замын гарц, хурд сааруулагчыг тодруулах шаардлагатай.

Хариулт үлдээх