Цэс

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН “ ЖАРГАЛАН КАФЕ”-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

2018-12-10 - Мэдээ, мэдээлэл, Танилцуулга
ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН “ ЖАРГАЛАН КАФЕ”-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Сургуулийн орчинд сурагчдын нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх ажлын хүрээнд “ Жаргалан кафе” нь 2018 оны 04 сараас эхлэн сурагчдад үйлчилж эхлээд байна.
Сурагчдын хэргцээнд тулгуурлан 3-4 төрлийн ширхэгийн хоол болон жүүс, кекс, печень, напилон, чихэр, гэх мэт 300-1500 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнүүд худалдаалдаг.
Жаргалан кафег 2018.09 сараас эхлэн Дорнод аймгийн “Баян-Өлзийт эгшиглэн” ХХКомпани түрээсийн журмаар ажиллуулж байна. Тус компани нь анх удаа сурагчдад худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага

Үр дүнд:
• Сурагчид завсарлагааны цагаар сургууль дотроосоо өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг авч хэрэглэх боломж нөхцөл бүрдсэн.
• Сурагчдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй чанар эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр сургуулийн орчинд сурагчдад үйлчилж байна.
• Сурагчдын эрүүл ахуй аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хариулт үлдээх