Цэс

3 ДУГААР БҮСИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “БАГШИЙН ХӨГЖИЛ-2019” ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-02-27 - Мэдээ, мэдээлэл

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, боловсролын үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, сургуулиудын хамтын өсөлт , хөгжлийг нэмэгдүүлэх чиг хандлагад тулгуурлан багшийн арга зүйн туршлагыг солилцох, мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, сургуулиудын онцлог арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ЕБС-иудын 3 дугаар бүсийн “БАГШИЙН ХӨГЖИЛ” хамтын ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 23-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн бүсийн хамтын үйл ажиллагааг бүсийн төв Хэрлэн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургууль дээр зохион байгуулж “Бидний сайн хичээл” судалгаат хичээл, Сургуулийн багш нарын сайн туршлага үзэсгэлэн, “ Багшийн хөгжил хамтын ажиллагаа” сургуулиудын багшаа хөгжүүлэх ажлын туршлагаа танилцуулж хэлэлцүүлэн, бүсийн хамтын үйл ажиллагааны 2019 оны төлөвлөлт үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Мөн энэ үеэр Хэрлэн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургууль, Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургууль, Ялалт багийн ерөнхий боловсролын сургууль, Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургууль бүр “ Эрүүл мэнд- Саруул ухаан- Өв тэгш хүмүүжлийн төлөө” зорилтот жилийн төслийг удирдамжийн дагуу хэлэлцэн шалгаруулсан байна.

Хариулт үлдээх